Япон Улсын Хирошима хот руу чиглэсэн анхны чартер аяллаа амжилттай зохион байгууллаа.
ШИНЭ МЭДЭЭ

Япон Улсын Хирошима хот руу чиглэсэн анхны чартер аяллаа амжилттай зохион байгууллаа.

AmpaaAmpaaАдмин 2026.07.2310 мин уншилт

2026 оны 07 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд Хаан Трэвел ХХК болон Монголын үндэсний агаарын тээвэрлэгч Хүннү Эйр ХХК-тай хамтран Улаанбаатар-Хирошима чиглэлийн анхны захиалгат (чартер) нислэгийг амжилттай үйлдлээ.

2026 оны 07 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд Хаан Трэвел ХХК болон Монголын үндэсний агаарын тээвэрлэгч Хүннү Эйр ХХК-тай хамтран Улаанбаатар-Хирошима чиглэлийн анхны захиалгат (чартер) нислэгийг амжилттай үйлдэж, Япон Улсын Хирошима хот руу чиглэсэн анхны чартер аяллаа амжилттай зохион байгууллаа.

Энэхүү аялал нь Монгол Улсаас Хирошима хотыг шууд холбосон анхны чартер аялал болсон бөгөөд Монгол, Японы аялал жуулчлалын хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээсэн онцлох үйл явдал боллоо. Дэлхийн түүхэнд эмгэнэлт үйл явдлаараа мөнхөрсөн ч өнөөдөр энх тайван, сэргэлт, хөгжил дэвшлийн бэлгэ тэмдэг болсон Хирошима хот нь дэлхийн өнцөг булан бүрээс ирэх жуулчдын заавал зорьдог түүх, соёлын чухал төвүүдийн нэг юм.

Aяллын хүрээнд аялагчид Япон Улсын Осака, Киото, Окаяама, Хирошима хотуудаар аялж, тус улсын баялаг түүх, өв соёл, орчин үеийн хөгжил дэвшил, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцан, мартагдашгүй дурсамж, үнэ цэнтэй туршлагаар аяллаа өндөрлөлөө. Энэхүү аялалд бидэнд итгэл хүлээлгэн сонгон үйлчлүүлсэн аялагчиддаа маш их баярлалаа.

Та бүхний инээмсэглэл, халуун дулаан уур амьсгал, хамтдаа бүтээсэн нандин мөчүүд бидний ажлын хамгийн үнэ цэнтэй хэсэг юм.

Цаашид ч Хаан Трэвел нь та бүхэндээ илүү сонирхолтой шинэ маршрут, тав тухтай үйлчилгээ, мартагдашгүй аяллын дурсамжуудыг хүргэсээр байх болно.

ШИНЭ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

0/1000