ХААН ТРЭВЕЛ ХХК-Хайнань арлын САНЯА хотын Аялал жуулчлалын газартай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.
Хамтын ажиллагаа

ХААН ТРЭВЕЛ ХХК-Хайнань арлын САНЯА хотын Аялал жуулчлалын газартай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.

AmpaaAmpaaАдмин 2026.07.2815 мин уншилт

Монголын аялал жуулчлалын салбарын тэргүүлэгч ХААН ТРЭВЕЛ ХХК нь БНХАУ-ын Хайнань арлын САНЯА хотын Аялал жуулчлал, Соёл, Радио, Телевиз, Спортын газрын Олон улсын маркетингийн хэлтэстэй албан уулзалт зохион байгуулж, олон жилийн хамтын ажиллагаагаа дараагийн шатанд хөгжүүлэх чиглэлээр өргөн хүрээтэй санал солилцлоо.

Уулзалтад Хайнань мужийн Аялал жуулчлалын газрын Олон улсын маркетингийн хэлтсийн захирал Ван Юэчүань болон ХААН ТРЭВЕЛ ХХК-Гүйцэтгэх Захирал С.Бат-заяа нар төлөөлөл оролцож, хоёр талын хамтын ажиллагааны өнөөгийн үр дүнг дүгнэн, цаашид илүү өргөн хүрээнд хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцэв.

Талууд Монгол–Хайнань чиглэлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг илүү боловсронгуй болгох, аяллын хөтөлбөрүүдийг шинэчлэн хөгжүүлэх, зочид буудлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, чанар стандартыг сайжруулах, нислэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжуудыг хамтран судлах, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллахаар санал солилцов.

Мөн хоёр тал аялал жуулчлалын зах зээлийн мэдээлэл, туршлага солилцох, харилцан жуулчны урсгалыг нэмэгдүүлэх, урт хугацааны тогтвортой түншлэлийг улам бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

ХААН ТРЭВЕЛ ХХК нь олон улсын түнш байгууллагуудтайгаа хамтын ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлэн хөгжүүлж, Монголын аялагчдад илүү чанартай үйлчилгээ, шинэ бүтээгдэхүүн, өргөн сонголтыг хүргэхийн төлөө ажилласаар байх болно.

Хамтын ажиллагаа

Сэтгэгдэл (0)

0/1000