ХҮННҮ ЭЙР ОРОН НУТГИЙГ ОЛОН УЛСТАЙ ДАХИН ХОЛБОЛОО
ШИНЭ МЭДЭЭ

ХҮННҮ ЭЙР ОРОН НУТГИЙГ ОЛОН УЛСТАЙ ДАХИН ХОЛБОЛОО

AmpaaAmpaaАдмин 2026.07.2310 мин уншилт

Хүннү Эйр компани Хаан Трэвел - Khaan Travel компанитай хамтран Япон Улсын Нагано мужийн Мацумото хотоос Өмнөговь аймгийн Гурвансайхан нисэх буудалд газардсан анхны олон улсын нислэгийг амжилттай үйлдэж, Монголын орон нутгийг олон улсын агаарын тээврийн сүлжээнд дахин холбосон түүхэн үйл явдлыг бүтээлээ.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ДАЛАНЗАДГАД ХОТЫН ГУРВАНСАЙХАН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ- ЯПОН УЛСЫН НАГАНО МУЖИЙН МАЦУМОТО ХОТООС АНХНЫ ШУУД НИСЛЭГИЙГ АМЖИЛТТАЙ ХҮЛЭЭН АВЛАА.

”Өсөлттэй-Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод 1 цагт 500 зорчигч хүлээн авах хүчин чадалтай 4D ангиллын "Гурвансайхан" олон улсын нисэх онгоцны буудал барих төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Энэхүү томоохон төслийн эхлэл болж 2026 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 20:00 цагт Өмнөговь аймгийн Даланзадгад хотын “Гурвансайхан” нисэх онгоцны буудалд Япон Улсын Нагано мужийн Мацумото хотоос анхны 80 гаруй жуулчинтай олон улсын шууд нислэгийг “Хаан трэвел” ХХК-ийн захиалгаар агаарын тээврийн "Hunnu air" компани амжилттай үйлдлээ. Шууд нислэг нь бүс нутгийн хөгжлийг дэмжих, жуулчдын зорчих хугацаа болон зардлыг хэмнэх, аймаг орон нутаг дахь гадаадын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, орон нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих зэрэг олон шинэ боломжийг нээж байгаагаараа онцлог юм.

”Гурвансайхан" нисэх онгоцны буудалд Олон улсын анхны шууд нислэгийг амжилттай үйлдсэн үндэсний агаарын тээвэрлэгч “Хүннү Эйр” ХХК, “Хаан трэвел” ХХК-ийн удирдлага, хамт олон болон баг бүрэлдэхүүнд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.Анхны түүхэн арга хэмжээг амжилттай зохион байгуулж, хамтарч ажилласан байгууллага хамт олон, хүн бүхэнд талархал илэрхийлье.

ШИНЭ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

0/1000