Группийн бүрэлдэхүБНСУ-д зорчих виз мэдүүлэхүн: 1 Байгуулгын 5 ба түүнээс дээш хүн байх!
БНСУ-ЫН ГРУПП ВИЗИЙН ҮНДСЭН НӨХЦӨЛ:
БНСУ-д байгууллагын болон тусгай зорилгоор аялах хүсэлтэй иргэдэд зориулсан C-3-2 ангиллын групп визийн мэдээлэл.
Визийн үндсэн нөхцөл:
- Визийн төрөл: C-3-2 групп виз
- Виз шийдвэрлэх хугацаа: Ажлын 5 хоног
- Группийн бүрэлдэхүүн: Нэг байгууллагын 5 ба түүнээс дээш хүн
- Визийн хүчинтэй хугацаа: 3 сар
- БНСУ-д байх хугацаа: 15 хүртэл хоног
- Зорчих нөхцөл: Группийн бүх гишүүн ижил нислэгээр зорчиж, хамт буцаж ирэх шаардлагатай.
- Хураамж: Виз мэдүүлгийн төвийн үйлчилгээний хураамж 57,000₮.
БНСУ-Д ЗОХИОН БАЙГУУЛАХ АЯЛЛЫН ЧИГЛЭЛҮҮД:
01. БАЙГУУЛЛАГЫН УРАМШУУЛАЛ, БИЗНЕС АЯЛАЛ
Байгууллагын зорилго, хэрэгцээ, төсөвт нийцүүлэн хамт олны бүтээмжийг нэмэгдүүлэх, харилцаа холбоог бэхжүүлэх, шинэ туршлага хуримтлуулахад чиглэсэн аяллыг зохион байгуулна.
- Компанийн ажилтнуудын урамшууллын аялал
- Байгууллагын хамт олны нэгдсэн аялал
- Бизнесийн түнш, харилцагчдад зориулсан аялал
- Салбарын туршлага судлах, мэргэжлийн аялал
02. ЭРҮҮЛ МЭНД, ОНОШИЛГООНЫ АЯЛАЛ:
БНСУ-ын орчин үеийн тоног төхөөрөмж, дэвшилтэт технологи бүхий эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад түшиглэн эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, эмчилгээний үйлчилгээ авах аяллыг зохион байгуулна.
- Иж бүрэн эрүүл мэндийн үзлэг, оношилгоо
- Урьдчилан сэргийлэх үзлэг
- Нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө
- Шүдний эмчилгээ, амны хөндийн үзлэг
- Эрүүл мэндийн тусгай хөтөлбөрт хамрагдах
03. ГОО САЙХАН, АРЬС АРЧИЛГААНЫ АЯЛАЛ:
БНСУ-ын гоо сайхан, арьс арчилгааны салбарын дэвшилтэт технологи, мэргэжлийн үйлчилгээтэй танилцаж, өөрт тохирсон үйлчилгээ авах боломжийг бүрдүүлнэ.
- Арьсны оношилгоо, мэргэжлийн зөвлөгөө
- Арьс арчилгааны цогц үйлчилгээ
- Гоо сайхны эмнэлэг, клиникүүдэд үйлчлүүлэх
- Гоо сайхны мэс заслын зөвлөгөө, үйлчилгээ
- Гоо сайхны салбарын шинэ технологи, инновацтай танилцах
04. БОЛОВСРОЛ, СОЁЛЫН АЯЛАЛ:
Боловсролын байгууллагуудтай танилцах, мэдлэг туршлага солилцох, БНСУ-ын түүх, соёл, уламжлалыг танин мэдэхэд чиглэсэн аяллыг зохион байгуулна.
- Их, дээд сургуулиудтай танилцах аялал
- Сурагч, оюутнуудад зориулсан танин мэдэхүйн аялал
- Мэргэжил сонголт, боловсролын чиглэлийн аялал
- БНСУ-ын түүх, соёл, уламжлалтай танилцах аялал
05. ЗАХИАЛГАТ БОЛОН ТУСГАЙ ЗОРИЛГЫН АЯЛАЛ:
Байгууллага, холбоо, мэргэжлийн бүлгүүдийн онцлог, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн аяллын хөтөлбөрийг тусгайлан боловсруулж, зохион байгуулна.
- Салбарын мэргэжилтнүүдийн туршлага судлах аялал
- Байгууллага, холбоодын захиалгат аялал
- Мэргэжлийн уулзалт, сургалт, семинарын аялал
- Тусгай зорилго, хэрэгцээнд нийцсэн аяллын хөтөлбөр
ВИЗ МЭДҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
Аялагч бүр дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
- Гадаад паспорт
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн сүүлийн 1 жилийн лавлагаа (E-Mongolia)
- Ажлын газрын тодорхойлолт
- Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Цээж зураг – 3×4 хэмжээтэй, сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх
- Гэрлэлтийн гэрчилгээ (E-Mongolia)
- Банкны сүүлийн 6 сарын дансны хуулга (Банкны аппликейшнээс авах)
ХААН ТРЕВЕЛ – АЯЛЛЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ
Байгууллагын зорилго, хэрэгцээ, төсөвт нийцсэн аяллын хөтөлбөрийг мэргэжлийн түвшинд боловсруулж, виз мэдүүлгээс эхлээд аяллын бүхий л үйлчилгээг нэг дороос.
Та зөвхөн ачаагаа бэлд, бусдыг нь бидэнд даатга!
📞 7507-2233
✉️ info@khaantravel.mn


