БАЙГУУЛЛАГА ХАМТ ОЛНЫ БНСУ-ЫН ГРУПП ВИЗИЙН ЖУРАМ

БАЙГУУЛЛАГА ХАМТ ОЛНЫ БНСУ-ЫН ГРУПП ВИЗИЙН ЖУРАМ

AmpaaAmpaaАдмин 2026.10.1515 мин уншилт

Зөвхөн доорх шаардлага хангасан 5 буюу түүнээс дээш тооны нэг байгууллагын хүмүүс хамрагдах боломжтой.

1. Групп визийн ерөнхий мэдээлэл

Зорилтот бүлэг: 5 ба түүнээс дээш хүнтэй нийгмийн даатгал төлдөг компанийн incentive аяллын жуулчид аяллын бүлэг хүмүүс байх.

  • Визийн төрөл: Групп виз C-3-2 ангилал
  • Визийн хүчинтэй хугацаа: 3 сар
  • Солонгост байх хугацаа: 15 хоног хүртэл.

2. Мэдүүлэг гаргах нөхцөл

  • Монгол Улсын иргэн байх.
  • Монгол Улсаас ижил нислэгээр гарч, БНСУ-д нэвтэрч, мөн бүлгээрээ ижил нислэгээр буцаж гарах нөхцөлийг хангах.
  • Бүлэг нь 5 ба түүнээс дээш хүнтэй байх.

3. Бүрдүүлэх үндсэн материал

Нийтлэг материал:

  • Паспорт
  • Бүлгийн виз олгуулах өргөдлийн маягт
  • Насанд хүрсэн хүн — гэрлэлтийн гэрчилгээ
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Бүлгийн гишүүн тус бүрийн нийгмийн даатгал төлөлтийн тодорхойлолт

4. Виз олгохоос татгалзах гол тохиолдлууд

  • Төлөөлөгчийг оролцуулан бүлгийн нийт гишүүн 5 хүнээс цөөн болсон тохиолдол.
  • БНСУ-д нэвтрэхийг хориглосон хүн.
  • Бүлгийн гишүүд ижил нислэгээр БНСУ-д нэвтэрч, ижил нислэгээр буцаж гарах нөхцөлийг хангаагүй тохиолдол.
  • Эцэг, эх, хүүхэд зэрэг гэр бүлийн гишүүд хууль бусаар оршин сууж байгаа, эсвэл БНСУ-ын оршин суух тогтолцоог урвуулан ашигласан тохиолдол.

Сэтгэгдэл (0)

0/1000
Ачааллаж байна…